1. Ерөнхий зүйл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл («Нөхцөл») нь urtuuvpn.com вэбсайт, URTUU VPN мобайл, компьютер, телевизийн аппликейшн болон холбогдох VPN үйлчилгээг («Үйлчилгээ») ашиглахтай холбоотой хэрэглэгч («Та», «Хэрэглэгч») болон URTUU VPN («Бид», «Үйлчилгээ үзүүлэгч»)-ийн хоорондын харилцааг зохицуулна.
Та бүртгэл үүсгэх, захиалга хийх, нэвтрэх эсвэл Үйлчилгээг ашиглах замаар энэ Нөхцөлийг уншиж, ойлгож, зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг ашиглахгүй байх эрхтэй.